"Avral gurvan chuhag" or 3 salvation Mantra song composed by Mongolian buddhist saint Danzanravjaa

Аватар автора
Духовные сокровища
Аврал гурван чухаг- Ар Монголын Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1865)- Аврал гурван чухаг Аврал гурван чухагту алгасал үгүй залбиржу Арга хуурмаг үгүй бээр амьтан бүхэндээ итгэлтэй Ум маани бадмэ хум 4 удаа Үзүүлэгч бурхан бий үнэн ёсны номууд бий Өлзийт мэргэн хуврагууд бий үргэлж хамтаар авраарай Ум маани бадмэ хум 4 удаа Өндөр ууланд шат бий өргөн далайд шал бий харанхуй мунхагт ч билгүүн бий хавцгай замд ч газар ч бий Ум маани бадмэ хум 4 удаа Маанийн зургаан үсгийг магтан шүлэглэн уншья Машид халуун тамуудад хүргэл үгүй авраарай Ум маани бадмэ хум 4 удаа Хүчит зургаан үсгийг хөгжим болгон уншья Хүйтэн тамын оронд хүргэл үгүй авраарай Ум маани бадмэ хум 4 удаа Ачит зургаан үсгийг аялан шүлэглэн уншья Арван найман тамуудад хүргэл үгүй авраарай Ум маани бадмэ хум 4 удаа Ертөнц мөнх бус юм ердийн учрал олон бий Зориод очихын урдахь ердийн буянаа хичээлтэй Ум маани бадмэ хум 4 удаа Сансар мөнх бус юм самуун явдал арвин бий Сайн буянаа үйлдэж, сайтар шимтэн хичээлтэй Ум маани бадмэ хум 4 удаа Орчлон мөнх бус юм олохуйн бэрх нь хүмүүн бие Олзны дээд буян бий, олсон бие нь хайран бий Ум маани бадмэ хум 4 удаа Хармын зонхилон тачаангуй хайрласан бүгд хоосон вий Харин ч хойноо тамтай вий хайран буянаа хичээлтэй Ум маани бадмэ хум 4 удаа

0/0


0/0

0/0

0/0