Лактулоза Лайнко 667мг/мл, 15мл уутанд хийсэн ууж хэрэглэх сироп

Аватар автора
Sumptuous Surprises
Испани Улсын Лайнко компаний өтгөн хаталтын эсрэг бүтээгдэхүүн. • Нэг удаа ууж хэрэглэх тунгаар савлагдсан учир эдиийн засагт хэмнэлттэй. • Герман, франц, Испани зэрэг улсад бүртгэгдсэн, сайн чанарын түүхий эдээр хийгдсэн. Лактулоза нь ууж хэрэглэдэг, осмос даралтанд нөлөөлдөг, туулгах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд гэдсэн дэх агууламжийг ихэсгэж туулгадаг. Хэрэглэх заалт • Лактулоза Лаинко бэлдмэлийг архаг явцтай өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. • Уг бэлдмэлийг өтгөнийг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэхээс гадна хошного-шулуун гэдэсний мэс заслын дараа болон хошногоны урагдал цуурхай, цоорхой, буглаа, шархлаа, шамбрамтай өвчтөнд өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ. • Бэлдмэлийг үүдэн венийн системийн элэгний энцефалопатийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ. • Лактулоза Лаинко бэлдмэл нь пребиотик бэлдмэл бөгөөд пребиотикууд нь эмгэг төрөгч бичил биетний тоог бууруулж, ашигтай бактерийн тоог нэмэх замаар гэдэсний тэнцвэрт орчинг хадгалахад нөлөөлдөг. Давуу тал • Нэг удаа ууж хэрэглэх тунгаар савлагдсан учир бвч явахад хялбар түүнчлэн эдийн засагт хэмнэлттэй. • Хүүхэд хэрэглэх боломжтой • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болно.

0/0


0/0

0/0

0/0