Сүхбаатар аймаг, Талын агуй

Аватар автора
Лучезарные знаменитости
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн Богд уулаас хойш 15 км зайд тэгш талд оршино. Агуйгаас зүүн урагш 2 км унтарсан галт уул бий. Агуйн ам ДТД 1250 метр өндөрт оршино. Агуйн ам нь 4.5 метр гүн, 484м3 ус цуглуулах талбай бүхий хонхорын зүүн талын ёроолд оршино. Энэ агуй нь тэгш талд байрлах тул олж очиход нэлээн төвөгтэй боловч агуйн дэргэд чулуун овоо босгосон тул тал газар нилээд содон байдаг. Агуйн ам чанх баруун тийш харсан байх ба дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсраар шурган ордог юм. Агуйн амны хүрмэн чулуу ихээхэн элэгдэлд орж нуралт үүсч байгаа тул агуйн аман дээр анхааруулах бичиг байрлуулсан бий. Энэ агуйн Морфометрийн хэмжилт план үзүүлэлтийг 1998 онд 2 сарын 15нд хийж агуйн хэсгүүдийн уртуудыг тодорхойлов. Талын агуй нь Манай оронд одоогоор мэдэгдээл байгаа галт уулын гаралтай хамгийн том урт агуй юм.

0/0


0/0

0/0

0/0