Цагаан Дара эхийн тарни

Аватар автора
Забытые ритуалы
Цагаан Дара Эх лагшин нь болор мэт тунгалаг, намрын саран мэт цагаан, 16 наст охины мишээсэн амгалан дүртэй, саран дэвсгэр: цагаан лянхуа дээр, саран түшлэг налан заларсан, үнэт эрдэнэсийн чимэг зүүлттэй, эрдэнэсийн толгойн хормойвчтой, зүүн мутартаа цагаан лянхуа барьж, баруун мутраараа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж, насыг сэтгэлчилэн уртасгаж, өвчний зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрсэлдэг. Дүдийн найман аймгийг номхтгогч Цагаан Дара Эх нь (найман дүд буюу) бардам найдангуй, (арслан) мунхрал (галзуу заан) өш хонзон ба уур(гал) атаа жөтөө(могой) буруу үзэл мухар сүсэг г.м дээрэмчин хулгайч , ядуурал хоосрол, өөрийн эрхгүй болох, хүлэгдэх, хүсэл тачаал үер, мэхлэгдэх эргэлзэх, ад дон найман дүдээс хамгаалж, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч болой.

0/0


0/0

0/0

0/0