Mongol German bridge - XII forum

Аватар автора
Радость вечера
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Монгол-Германы Чуулган нь “Монгол-Германы харилцааны 40 жил. Залуучууд, Боловсрол, Эдийн засаг: Ирээдүйн чиг хандлага” сэдэвт бага хурлыг 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Ээлжит 12 дугаар бага хурлаа хийж буй тус чуулган нь хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон ардчилал, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал, практик хийгээд хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцэн зөвлөмж гаргаж, түүнд хоёр талын төр засгийн ба иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг хандуулах зорилго тавин ажилладаг юм. Монгол-Германы Чуулган нь 1999 оны хоёрдугаар сарын 26-нд хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор үүсэн байгуулагдсан бөгөөд тус байгууллагын тэргүүнээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ажиллаж байна. Тус бага хуралд ирсэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, парламент дахь ХАХ-ХНХ намын бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Бундестаг...

0/0


0/0

0/0

0/0