Чингис хаан 20/30

Аватар автора
Уход за волосами с использованием масел и эфирных масел
Ажил мэргэжлийн хувьд дахин нэг сонголт хийх шаардлага тулгарчээ гэж ойлгож болох нь. Ингээд л кино урлагийн хаалгыг татав уу? -Тэгсэн. Ер нь ч багаасаа кино урлагт их дуртай хүүхэд байсан л даа. Зөвхөн кино гэлтгүй урлагт их хайртай байлаа. Ямар сайндаа бүжигчин болох вэ. Үнэхээр чин зүрхнээсээ би энэ урлагт хайртай. Үнэнийг хэлэхэд 30 дөхөөд ирсэн хүнд бүжгийн урлаг хэцүү. Хөл гар хөшүүн болно. Яагаад ч урьдынх шиг хөдөлгөөн гарахгүй л дээ. Уран сайхны байгууллага маань ч татан буугдлаа. Бээжинд юу хийх билээ. Эргээд Өвөрмонголдоо ирсэн. Яах вэ гэдгээ бодлоо. Ингээд ерөөсөө кино жүжигчин болъё гэж шийдэв. Тэгээд энэ Өвөрмонголын кино үйлдвэр дээр ирсэн. Эхний хэдэн жилдээ бол хүмүүсийн дагалдан туслах маягтай л байна. Мундаг том хүндтэй жүжигчдийнхээ хоол ундыг нь зөөхөөс л миний жүжигчин болох ажлын гараа эхэлсэн. Тэдний хувцас хэрэглэлийг бэлтгэнэ. Уух цай, усыг нь зөөнө. Гадаад дотоод руу явах онгоц, галт тэрэгний билетийг нь авах зэрэг гарын үзүүрийн ажил л хийнэ шүү дээ. Миний хувьд бол мэргэжлийн жүжигчин биш, зүгээр л их хүсэл сонирхолтой нэг бүжигчин хүү л энд ирсэн. Найруулагчаас дүр их гуйна. "Би нэг гармаар байна, та намайг шалгаач" гээд л. Хааяа нэг дүр оногдоно. Тэр нь бараг л би танигдахтай үгүйтэй хальт гараад л өнгөрөх туслах дүр. Түүндээ их баярлана аа. Эхний удаа гялс гээд гараад өнгөрөх дүр ноогдоно. Дараа нь арай удаан харагдах дүрд тоглоно. Бүр дараагийн удаа болохоор дүрсэнд орохоор барахгүй ганц хоёр үг хэлнэ. Ингэж явсаар арван жилийн дараа гэхэд...

0/0


0/0

0/0

0/0