Чингис хаан 10/30

Аватар автора
Famous Mysteries Uncovered
Монголын уран бүтээлчидтэй хамтарч "Аравт" уран сайхны кинонд тоглосон. Энэ тухайгаа яриач. Монголын кино урлаг таныхаар хэр түвшинд явж байна? -Тус киноны зургийг Увс аймагт авсан шүү дээ. Тэгэхэд таарсан монголчууд "Чингис хаан, Чингис хаан явж байна, алив нэг зургаа авахуулъя" гэж байгаа нь надад маш сайхан санагдаж байлаа. Увс аймгийн иргэдийн ярианы аялга манай Шинжааны монголчуудынхтай тун ойролцоо юм билээ. Монголд кино урлагийн олон сайхан найзтай. Монголын кино урлаг маш хурдацтай хөгжиж байгаа. Жүжигчдийн чадварын хувьд ч ялгаагүй өндөр байна. Би анх удаа Монголын жүжигчидтэй хамтарч кинонд тоглосон. Надад их сайхан байсан. Бид ялгаагүй нэг л эцэг эхийн үр сад. Яс, цус нэгтэй Чингисийн Монгол шүү дээ. Удаан жил уулзалдахгүй, дундуураа хуваагдаад салчихсандаа л ийм хол байгаа юм. Гэхдээ бид ах дүү шиг, элгэн садан шиг уулзаж байх ёстой. Хожим хойно үр удам маань бид нэг цустай адилхан монгол ахан дүүс гэдгээ мэдэлцэж байх нь зөв. "Аравт" киног бүтээх хугацаа бага зэрэг богино байсан. Гэхдээ энэ бол бидний хамтарсан анхны уран бүтээл. Анхны юм бүхэн хэцүү байдаг. Цаашид бүр олон сайхан бүтээл дээр монголчуудтай хамтарна. Дэлхийг шуугиулсан бүтээл хийх хангалттай оюуны нөөц, бүтээмж монголчуудад бий. Дэлхийн дээр монгол цустай өчнөөн мянган хүн байна. Тэд бүгд өөрсдийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэх дуртай. Гэхдээ газар газрын монголчуудын байдал өөр. Хэл ус, ёс заншил хэдий ондоо ч бид нэг л Монгол байх ёстой. Хамаг Монгол гэж анхнаасаа байсан. Түүгээрээ л бид...

0/0


0/0

0/0

0/0